Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй их мастер боллоо
2026-10-14 08:001min

Монголын шатрын спортод дөрвөн жилийн дараа шинэ эмэгтэй их мастер төрлөө. Бат-Эрдэнийн Мөнгөнзул ФИДЕ-гийн эмэгтэй их мастер цолны болзлыг биелүүлж, албан ёсоор батлуулав.
Дөрвөн жилийн дараа Монголын шатрын спортод шинэ эмэгтэй их мастер төрлөө.
Үндэсний шигшээ баг болон “Гэгээн арвай” клубийн тамирчин Бат-Эрдэнийн Мөнгөнзул ФИДЕ-гийн эмэгтэй их мастер (WGM) цолны болзлыг биелүүлж, уг цол нь албан ёсоор баталгаажсанаар Монголын найм дахь эмэгтэй их мастер боллоо.
Б.Мөнгөнзул энэ оны зургадугаар сарын 30-нд эмэгтэй их мастер цолны болзлыг хангасан бөгөөд ФИДЕ-гээс цолыг нь албан ёсоор баталсан юм. Түүний өмнө 2022 онд Төрмөнхийн Мөнхзул эмэгтэй их мастер цол хүртсэн бөгөөд ингэснээр дөрвөн жилийн дараа Монголын шатрын спортод шинэ эмэгтэй их мастер төрж байна.
