Баянзүрх дүүрэгт хүний аминд хүрсэн баавгайг аюулгүй болгожээ

2026-10-09 09:00
20261009-090021-file.jpeg
Баянзүрх дүүрэгт хүний аминд хүрсэн баавгайг холбогдох албаныхан урхи тавьж, дулаан мэдрэгчтэй дронон ашиглан эрэн хайж олж аюулгүй болгосныг мэдээлэв.

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7-ноос 8-ны шөнийн хооронд баавгай хүний амь насанд халдсан хэрэг гарсан байна.

Холбогдох байгууллагууд, сайн дурын анчид болон шуурхай штаб нийт 47 албан хаагч, 18 автомашинтайгаар баавгайг олж аюулгүй болгох үүрэгтэйгээр эрэл хайгуул зохион байгуулжээ.

Бүрэлдэхүүн зургаан хэсэгт хуваагдан урхи тавьж, дулаан мэдрэгчтэй дроноор эрэн хайсан үр дүнд, 22:15 цагт 6 орчим насны эр баавгайг олж аюулгүй болгосныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэв.

Сэтгэгдлүүд (1)

Сэтгэгдэл бичих

Хамгийн сүүлд

  1. Helpful information. Fortunate me I fpund your website byy accident,
    and I am shocked why thhis accident didn’t came about in advance!
    I bookmarkedd it. xnxx

    Stopp by my webb site … web page