Японд олон нийтээс зайдуу, нам гүм байх дуртай хүмүүст зориулсан ресторанууд эрчээ авч байна. Ichiran Ramen нь Япон улс даяар тархсан сүлжээ болжээ. Ийм газрууд АНУ, Нью-Йорк зэрэгт аль хэдийнэ нээгдсэн байна. Мөн Ichiran-ы концепцийг Канадын Монреал ч хуулбарлажээ.
Тэгвэл Японы энэ сүлжээ ресторан дараах схемээр ажилладаг. Үйлчлүүлэгч ресторанд орж ирээд тусгай автомат дээр таалагдсан хоолоо сонгож, захиалга өгнө. Ингээд баруун, зүүн талаараа модон хавтангаар тусгаарласан ширээний ард сууна. Ингэснээр хажуугийн хүн тань таны тавагтай хоолыг харахгүй гэсэн үг юм.
Захиалга бэлэн болмогц үйлчлүүлэгчийн өмнө хулсан хөшиг нээгдэж, үйлчлэгч чимээгүйгээр хоолыг нь өмнө нь тавьж өгнө. Үйлчлэгч энэ үеэр харагдахгүй, зөвхөн гар нь л ил гарна.
Ресторан найз нөхөдтэйгөө ирсэн тохиолдолд хаалтыг авч, урт ширээ үүсгээд сууж болно. Гэхдээ тогооч хэнд үйлчилж байгаагаа огт мэдэхгүй. Ширээ бүр дохиололтой, өөрийн гэсэн ундны ус бүхий кранттай, үйлчлэгчтэй дахин харьцах шаардлагагүй.
3 comments
гоё юм аа
Tiim baina.
wow