Оросын төр засгаас Сибирьт гарсан ойн түймрийн эрчимжилт багассан гэж байгаа ч 4,3 сая га ой устаж, түймрийг унтраахаар 166 гаруй сая тонн нүүрсхүчлийн хий цацсан нь (36 сая машинтай тэнцэх)дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлнө гэжээ.
Гринпис байгууллагын мэдээлснээр гол аюулыг “хар нүүрс-устөрөгч” дагуулах гэнэ. Өөрөөр хэлбэл түймрээс гарсан бичил хар тоосонцрууд Арктикийн мөсөн дээр очиж наалдан, мөсөнд дулаан шингээлтийг нэмэгдүүлж, тэр хэрээр дэлхийн дулаарлыг түргэсгэнэ гэжээ.
“Энэ түймрийг тоолгүй орхихгүй, тэр дор нь унтраах ёстой байсан юм. Харин одоо нөхцөл байдал аймшигтай, цаг уурын өөрчлөлтөд үзүүлэх нөлөө зөвхөн Орост гэлтгүй дэлхий даяар мэдрэгдэхээр байна” гэж Итали дахь “Гринпис” байгууллагын ажилтан Мартина Борги мэдэгджээ. “Орос улс ойгоо хамгаалахад ийм зүйл хийх шаардлагатай байна. Жишээ нь түймрээс урьдчилан сэргийлэх, мониторингт хангалттай санхүүжилт хийх шаардлагатай” гэжээ.
Гринпис байгууллагын мэдээллээс үзэхэд Орост түмрийн 90 гаруй хувь нь “хяналтын бүс” буюу галыг унтраахгүй байж болох газарт гардаг гэнэ. Энэ жилд гарсан ихэнх түймэр тэрхүү “хяналтын бүс”-д гарсан бөгөөд эрт үед нь унтраах боломж байсан гэнэ. Тэгсэн бол түймэрт автах талбайн хэмжээ багасч, агаарт цацагдах СО2-ын хэмжээг ч буурах байлаа.
Одоогоор нийт 11 сая ой шатаад байна. Түймрийн улирал дуусаагүй гэдгийг энд тэмдэглэх хэрэгтэй.
Эх сурвалж: lastampa