Амманд болж буй мастерсон бөхийн дэлхийн аваргад Ц.Анхбаяр мөнгөн медаль хүртэв

Йордан улсын Амман хотод зохиогдож буй мастерсон бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 50 орны ахмад тамирчид оролцож, Ц.Анхбаяр 100 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.
Йордан улсын Амман хотод мастеруудын сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд 50 орны ахмад тамирчид оролцож байгаа бөгөөд эхний медальтнууд тодорчээ.
-100 кг-ын жинд өрсөлдсөн Ц.Анхбаяр мөнгөн медаль хүртсэн бөгөөд энэ нь түүний мастерсын ДАШТ-ээс авсан тав дахь медаль болж байна.
Ц.Анхбаяр нь ахмад тамирчин, улсын начин бөгөөд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, “Жавхлант” бөхийн дэвжээний тамирчин юм.
“Амман-2026” мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэхээр төлөвлөгдөж байна.
