К. Ёолк Азийн наадмын жүдогийн төрөлд Монголын багийн 27 дахь алтан медальтан боллоо
2026-10-01 10:001min

Кадирбекийн Ёолк Азийн наадмын жүдогийн 66 кг-ын жинд алтан медаль хүртэж, Монголын багийн 27 дахь алтан медалийн эзнээр тодорлоо. Тэрбээр жүдогийн төрлөөр найм дахь алтан медалийг авчээ.
Азийн наадмын жүдогийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Монголын Кадирбекийн Ёолк алтан медаль хүртлээ. Энэ төрөлд 20 жүдоч оролцсон бөгөөд 26 настай К.Ёолк эхний тойрогт Афганистаны Хикматуллах Рахмани, Тажикистаны Нурали Эмомали, Казахстаны Гусман Кыргызбайев нарыг дараалан ялсан.
Алтан медалийн төлөөх барилдаанд К.Ёолк Абдурахим Нутфиллоевыг буулган авчээ. Ингэснээр тэрбээр энэ удаагийн Азийн наадмаас Монголын багийн анхны алтан медалийг хүртсэн бөгөөд улсын нийт 27 дахь алтан медалийн эзнээр тодорч байна.
Мөн К.Ёолк бол жүдогийн төрлөөр Азийн наадмаас алтан медаль хүртсэн найм дахь тамирчин юм. Өмнө нь энэ амжилтыг Х.Болдбаатар, Х.Эрдэнэт-Од, Д.Нямхүү, Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, М.Уранцэцэг, Д.Төмөрхүлэг нар гүйцэтгэсэн билээ.
