Монгол Улсын шатахууны нөөц, нийлүүлэлтийн байдал болон хэрэглээний зөвлөмж

2026-09-30 13:001min
20260930-130042-file.jpeg
Монгол Улс түлш шатахууныхаа хэрэглээг 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд шатахууны нөөц, ачилтын өнөөгийн нөхцөл байдлыг Ашигт малтмал газрын тосны газрын дарга Д.Даваабаяр танилцууллаа.

Ашигт малтмал газрын тосны газрын газрын тосны хэлтсийн дарга Д.Даваабаяр шатахууны нөөц, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг өгөв.

Монгол Улс одоогоор түлш, шатахууныхаа хэрэглээг 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд 2023 оны есдүгээр сарын 28-ны байдлаар нийт 57,300 тонн АИ-92 автобензин, 188,500 тонн дизель түлш, 11,000 тонн онгоцны түлш импортолсон байна.

Есдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 140 вагон буюу 8,400 тонн АИ-92 автобензин төмөр замаар орж ирж, тээвэрлэгдэж байгаа бөгөөд үүнээс 49 вагоныг өртөөнүүдийн агуулахуудад буулгажээ. Улсын хэмжээнд АИ-92 автобензин 20,500 тонн, АИ-95 автобензин 14 хоногийн, дизель түлш 85,600 тонн буюу 21 хоногийн, онгоцны түлш 4,670 тонн буюу 23 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын 168 шатахуун түгээх станц болон орон нутгийн 78 станцад есдүгээр сарын 28-нд нийт 2,850 тонн АИ-92 автобензин ачилт хийгдсэн бөгөөд энэ сарын эхний 28 хоногийн байдлаар улсын хэмжээнд 57,000 тонн автобензин нийлүүлэгдсэн байна.

Мөн шатахууны импортод ОХУ болон БНХАУ оролцдог. БНХАУ-аас 5,000 тонн АИ-92 автобензин орж ирсэн бөгөөд төмөр замын царигийн зөрүүтэй холбоотойгоор Замын-Үүд өртөөн дээр шилжүүлэн ачдаг бол ОХУ-аас орж ирж байгаа бүтээгдэхүүн Сүхбаатар өртөөний дамжуулалттай шууд тээвэрлэгдэж байна.

ОХУ-аас вагон олдоц багассан учир сүүлийн өдрүүдэд харьцангуй бага хэмжээний ачилт хийгдсэн хэдий ч орж ирсэн вагонуудыг шуурхай буулгах ажиллагаа явагдаж байна. Одоогоор ОХУ-аас захиалсан 15,000 тонн АИ-92 автобензин Монгол Улсын хилээр орж ирээгүй байгаа аж.

Дэлхийн шатахууны хэрэглээний дутагдалтай холбоотойгоор Монгол Улс энэ салбар дахь бүтээгдэхүүний хомсдолд бэлэн байдал шаарддаг. Иймд иргэдээс шатахуунгаа зөв зохистой, хэмнэлттэй хэрэглэхийг уриалжээ.