ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад ирэх есдүгээр сард айлчлахаар болжээ. Одоогоор манай улсад хэдэн өдөр айлчилж, ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Төрийн тэргүүнийг Зөвлөлт-Монголын цэргүүд Халх голын дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчлахыг урьсан юм.