Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Чикаго хотод амьдарч буй монголчуудтай уулзав

2026-09-26 16:001min
20260926-160012-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын төвийн бүсийн Чикаго хотод амьдарч буй монгол иргэдэд төрийн бодлого болон хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг танилцуулж, эх орондоо үнэнч байхыг уриаллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй Чикаго хотод уулзлаа. АНУ-д 40 гаруй мянган монгол иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 20 гаруй мянга нь Чикаго хотод оршин сууж байна.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бодлого, гадаад бодлого, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” зэрэг хөтөлбөрүүдийн хэрэгжилт болон улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.

Тэрбээр гадаадад амьдарч буй монгол иргэдэд суугаа орныхоо хууль, дүрэм, журмыг сахиж, хоорондоо эв нэгдэлтэй байхыг уриалж, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөхийг чиглэл болгосон.

Мөн үр хүүхддээ эх хэл, түүх, соёл, зан заншил, өв уламжлалаа өвлүүлэн эх орноо гэсэн сэтгэлтэй иргэн болгон хүмүүжүүлэхийг хүсэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д амьдарч буй монголчуудын төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Чикаго хотод Консулын газар нээх шийдвэр гаргаснаа дурдсан.

Тэрээр иргэдэд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, эв нэгдлийг эрхэмлэн, Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэхийг уриалав.

Мөн уулзалтад оролцсон “Юта Монгол” сургуулийн зөвлөх багш Чойдогийн Цэцгээ, Монгол Улсын Консерваторын ахмад багш, чөлөөт уран бүтээлч Нанзадын Зүмбээ, Мэриланд мужийн “Монгол эрдэм” сургуулийн монгол хэлний багш Бадарчийн Нарантуяа нарт Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Түүнчлэн Гавьяат багш, зураач, барималч Нацагийн Ганхуяг, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн АНУ дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч, Вашингтон Ди Си дахь “Монголын буддын шашин, соёлын төв”-ийн үүсгэн байгуулагч гавж Даваанямын Лувсанжамц нарт Соёлын гавьяат зүтгэлтний цол олгосон байна.

Мөн нэр бүхий эрхмүүд төрийн дээд одон, медалиар шагнагдсан.

Сэтгэгдэл (1)

  1. Nicole austin naked picturesTeen titans picsFree sex castBusty plumpers free youtube moviesJohn abraham naked picsMarcel duchamp nude descending staircaseCum in babesIs tilda swinton nudeSexy hairstyles
    short hairSex comic archive xnxx Soy gel stripperAmerican amateur lesbiansLatina teen organizationWww panache lingerie comEzequiel gay sexGallery,
    for movie observation picture porn scene transferVirgin island ferrysReal girls bikiniErotic massage dublin forum https://new.xnxxtubexxx.cc/ Looking for threesome on cruiseAdult sex
    dress up gameBikini contest in italyAsion sex videoNude
    black girls thumbsBoob scalingHow to cum shot furtherDelta teenWomen over50 enjoying sexGuy cums
    in mother by mistake xnxx Asian racesBig hard free cocks no downloadingStatistics
    of troubled teenNaught pornoQuick fucking playerExam medical sexyAdult xxx games pspHorsham escortsCock control mindHoneymoon destinations virgin islandVintage harlem photosFree website bottom maker

Сэтгэгдэл бичих