Наймдугаар сарын 20-наас зарим аймагт тарвага агнах зөвшөөрөл олгожээ
2026-09-13 20:001min

БОУАӨЯ-наас зургаан аймагт таравага агнах 5000 гаруй зөвшөөрөл олгож, зөвшөөрөлгүй агнуур хууль бус гэж тооцогдон торгох болон нөхөн төлбөр ногдуулна.
БОУАӨЯ-наас олгосон зөвшөөрөл, амьтны нөөц ашигласны төлбөр төлсний үндсэн дээр наймдугаар сарын 20-ны өдрөөс аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймагт тарвага агнах, барих үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой байна.
Эдгээр аймгуудын нутаг дэвсгэрт нийт 5000 гаруй тарвага агнах зөвшөөрлийг олгосон бөгөөд зөвшөөрөгдсөн хугацаанд зөвшөөрөлгүйгээр ан хийх тохиолдолд хууль бус агнуур гэдгээр үзэж, зөрчлийн тухай хуулийн дагуу 150-300 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авахын зэрэгцээ тарваганы экологийн эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөр шаардах болно.
