Монгол Улсад нэг сая тонн ган үйлдвэрлэх үйлдвэр байгуулах төсөлд дараагийн шатны шалгаруулалт эхэллээ

2026-08-26 15:011min
20260826-150105-file.jpeg
Засгийн газрын хуралдаанаар ган үйлдвэрлэх цогцолборын ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцэж, дараагийн шатны шалгаруулалт руу шилжих шийдвэр гаргалаа. Монгол Улс жилд 700 мянган тонн ган хэрэглэдэг бөгөөд нэг сая тонн хүчин чадалтай үйлдвэр байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.

Засгийн газрын 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Ган үйлдвэрлэх цогцолборын ажлын хэсгийн үйл ажиллагааг танилцуулж, дараагийн шатны шалгаруулалт руу шилжих эрх олгосон тогтоол баталлаа.

Аж үйлдвэрийн сайд Г.Дамдинням танилцуулсан мэдээллээр Монгол Улс одоогоор гангаа гаднаас худалдан авдаг бөгөөд гантай улс хөгжиж, аж үйлдвэр цэцэглэдэг гэж үзэж байна.

Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаас хоёр аж ахуйн нэгж хураангуй жагсаалтад үлдсэн бөгөөд эдгээрээс нэгийг нь сонгон шалгаруулах ажил үргэлжилж байна. Ирэх 10 дугаар сард эцсийн шалгаруулалтыг танилцуулж, гэрээ хэлцлийг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Энэ оны дотор гэрээ хэлцлийг хийж, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг ханган, ган үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулах аж.

Монгол Улс жилд 700 мянган тонн ган хэрэглэдэг бөгөөд шинээр байгуулагдах үйлдвэр нь нэг сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.