Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх дохио: Өнөөдөр Дорнодын зүүн хэсгээр их бороо орохыг анхааруулж байна.
-Малчид, ард иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд-
Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжлэхийг ЦУОШГ-аас анхааруулж байна.
Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Улаанбаатар хот: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр хүртэл ширүүүсэж, өдөртөө 20-22 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Өдөртөө зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө борооны өмнө түр ширүүснэ.
Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 31-36 градус, бусад өдөртөө 25-30 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө сэрүүсч Хэнтий, Дорнодын нутгийн хойд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 15-17 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад хэсгээр 21-26 градус дулаан байна.
-2019 оны наймдугаар сарын 7-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв-
7-нд нутгийн зарим газраар, 8, 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.