2026 оны 8 дугаар сард улсын хэмжээнд бүртгэгдсэн аюулт үзэгдэл, ослын мэдээлэл

2026-08-24 22:001min
20260824-220031-file.jpeg
2026 оны 8 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд улсын хэмжээнд 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллага 12 хүний амь насыг авран хамгаалсан байна.

2026 оны 8 дугаар сарын 17-ноос 23-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийслэлийн 7 дүүрэг болон 16 аймгийн 33 суманд нийт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын төв, орон нутгийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 35 иргэнийг гарган тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Бүртгэгдсэн дуудлагын 49 нь объектын гал түймэртэй холбоотой, нэг нь газар хөдлөлт, нэг нь аянга, гурав нь үер, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байсан юм.