Хуурамч улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцвол торгоно, жолоодох эрхийг хасна

2026-08-24 20:001min
20260824-200046-file.jpeg
Тээврийн цагдаагийн алба хуурамч улсын бүртгэлийн дугаар хэрэглэсэн 24 зөрчлийг илрүүлж, холбогдох хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч байна.

Тээврийн цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний удирдлагын төв энэ сарын 15-наас эхлэн тээврийн хэрэгслийн бичиг баримтад хяналт шалгалт хийж эхэлсэн байна. Хяналт шалгалтын явцад хуурамч улсын бүртгэлийн дугаар хэрэглэж замын хөдөлгөөнд оролцсон 24 зөрчил илэрчээ.

Хуурамч улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулдаг байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан зохицуулалт юм.