Аж үйлдвэрийн сайд Г.Дамдинням шатахуун импортлогчдыг дэмжиж, үүргээ биелүүлэхийг анхаарууллаа

2026-08-17 20:001min
20260817-200048-file.jpeg
Аж үйлдвэрийн сайд Г.Дамдинням шатахуун импортлогчдыг төрийн шугамаар дэмжиж байгааг онцлоод, үүргээ биелүүлэхгүй бол торгууль ногдуулах, тусгай зөвшөөрлийг цуцлахыг анхаарууллаа.

Аж үйлдвэрийн хөгжлийн сайд Г.Дамдинням мэдэгдэл хийхдээ Ерөнхий сайд, Аж үйлдвэрийн хөгжлийн яам болон төрийн бусад агентлагууд шатахуун импортлогчдод гадаад улсаас төрийн шугамаар экспортын квот авах, татвар, гааль, тээвэр зэрэг олон чиглэлээр дэмжлэг үзүүлж байгааг онцлов.

Гэвч зарим аж ахуйн нэгжүүд шатахуунтай мөртлөө худалдаанд гаргахгүй, 24 цагийн турш ажиллахгүй, ганцхан хошуугаар шатахуун олгож иргэдийг бухимдуулж байна гэж тэрбээр тэмдэглэв.

Хямралын үед онцгой горимоор ажиллаж, төрийн өмнө иргэдэд үйлчилгээ үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол торгууль ногдуулж, тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авна гэдгээ сайд мэдэгдэв.