Нийслэлд 08.15-наас 09.12 хүртэл автомашины дугаарын хязгаарлалт тогтооно

2026-08-10 18:001min
20260810-180051-file.jpeg
Нийслэлд 2023 оны 08 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 12-ны хооронд автомашины дугаарын хязгаарлалт хэрэгжих бөгөөд тэгш, сондгой дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно. Зарим онцгой зориулалтын тээврийн хэрэгслүүд хязгаарлалтад орохгүй.

Нийслэлд 2023 оны 08 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 12-ны хооронд автомашины дугаарын хязгаарлалт тогтоохоор болжээ. Энэ талаар Хотын дарга Б.Пүрэвдагва өнгөрсөн сард мэдээлсэн байна.

Хотын дарга хязгаарлалт тогтоохыг хүсэхгүй байгаа ч ирэх сарын 17-нд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хуралд 4000 орчим хүн оролцох тул арга хэмжээ авах шаардлагатай гэж үзжээ.

Нийслэлд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо жилд дунджаар 8-10 хувиар өсдөг тул тэг зогсолтын эрсдэлийг бууруулах үүднээс энэ сарын 15-наас есдүгээр сарын 12-ны хооронд дугаарын хязгаарлалт хэрэгжүүлэхээр болсон байна.

Хязгаарлалтад тэгш өдөр тэгш тоотой, сондгой өдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Гэхдээ есдүгээр сарын 1-ний өдөр сургууль, цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор ямар нэг хязгаарлалтад орохгүй юм.

Энэ жил дугаарын хязгаарлалтыг бүсчлэлгүйгээр өглөөний 07:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл хэрэгжүүлнэ. Уулзвар бүр дээрх хяналтын камерын тусламжтайгаар хяналт тавих аж.

Дугаарын хязгаарлалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүдэд ногоон дугаартай цахилгаан тэжээлийн тээврийн хэрэгсэл, хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, дипломат байгууллага болон зочид төлөөлөгчдийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгсэл, ажилчдын болон сургуулийн автобус, стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ, хүнсний түгээлт болон татан авалтын тээврийн хэрэгсэл, оршуулгын үйл ажиллагаанд үйлчилж буй тээврийн хэрэгсэл, жуулчин тээвэр, эмнэлэг, цагдаа, онцгой байдлын болон нийтийн тээвэр, хот нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тусгай тээврийн хэрэгслүүд багтана.

Хөдөлгөөнд оролцох өдрөө иргэд тусгай зургаас харж болохыг мэдээлэлд дурдсан байна.