Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн иргэн О /43 настай, эрэгтэй, согтуу/ 08.04-ний өдрийн 15:38 цагийн орчим “Дэлгэрмөрөн” голын эрэг дээр иргэн Ц-тэй дайралдаж амиа хорлоно гээд голын ус руу орж урссан тухай дуудлагыг тухайн өдрийн 15:40 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар 6 км замыг туулан 15:46 цагт очиж, иргэн О-г голд урсаж байхад нь аврах ажиллагааг зохион байгуулж, 15:53 цагт эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.