Шведийн Эксильтаун хэмээх нэгэн жижиг хотын засаг захиргаанаас орон нутгийн гуйлгачдад тусгай зөвшөөрөлгүйгээр гуйлга гуйхыг хориглосон хууль баталжээ.
Хуулийн дагуу гудамжинд гуйлга гуйхын тулд хүчний байгууллагад хамгийн түрүүнд хандах ёстой юм байна. Эндээс хамгийн сонирхолтой зүйл эхэлнэ. Гуйлгачид болон орон гэргүй хүмүүс Шведийн газар нутагт хуулийн дагуу байгаа гэдгээ баталсан тохиолдолд гуйлга гуйх эрх саадгүй авна. Үүнээс гадна гуйлгачид биедээ нийгмийн даатгалын дугаартай байнга авч явах ёстой. Эдгээр шаардлагатай бичиг баримтаа авахын тулд цагдаагийн газарт хандаж, 250 швед кроны төлбөр төлнө.
Шведэд өдгөө гуйлга гуйхыг хориглоогүй ч орон нутгийн засаг захиргааны хувьд ийм асуудлыг бие даан шийдвэрлэх бүрэн эрхтэй байдаг юм. Тусгай зөвшөөрлийн шинэ систем одоогоор туршилтын журмаар хэрэгжиж байгаа бөгөөд Эксильтауны бүх дүүрэгт хэрэгжиж эхлээгүй байна. Гэхдээ нутгийн энгийн иргэдийн зүгээс нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байна. Тэдний үзэж байгаагаар амьдралын хүнд нөхцөлд орсон хүмүүст энэ нь сөргөөр нөлөөлнө гэжээ.