Монголын хамгийн том ноолууран эдлэл үйлдвэрлэгч “Gobi Cashmere” компани ирэх есдүгээр сард Сан-Францискод салбараа нээх гэж байна. “Gobi Cashmere USA” охин компани Лос-Анжелест байрлах бөгөөд АНУ-ын хэрэглэгчдэд зориулсан тусгай вэб-сайт гаргах аж.
Алдарт “Говь кашмир” ийнхүү АНУ-ын зах зээлд гарах гэж байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалаар тодорхой болжээ. Ерөнхийдөө компани АНУ-ын зах зээлд ирэх есдүгээр сард гарах төлөвлөгөө зарлах гэж байна.
“Gobi Cashmere” сүүлийн үед бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргаж байгаа боловч Хятадын хатуу өрсөлдөөнөөс болж АНУ-ын зах зээлд гарч чадахгүй байсан юм. Харин өнгөрсөн онд АНУ-ын Конгрессийн гишүүд болох Дина Титус, Дон Янг, Тед С.Йохо, Дэвид Э.Цесси, Марк Медоуз, Стив Коэн нар АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхазерт Монголын ноолууран бүтээгдэхүүнийг гаалийн татваргүйгээр импортлох тухай захидал илгээсэн аж.
“Монгол Улсын засгийн газар бөс барааны үйлдвэрлэлээ дэмжин уул уурхайн үйлдвэрлэлээс хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэхээр ажиллаж байна. Монголын ноолуурын үйлдвэрлэлийг АНУ-ын зах зээлд экспортлохыг нэмэгдүүлэн бэхжүүлснээр Монгол Улсын эдийн засагт үр ашгаа өгөөд зогсохгүй АНУ, Хятадын хоорондын хоёр талын худалдааны алдагдлыг багасгах ач холбогдолтой юм” гэж энэ захидалд тэмдэглэжээ.
Эх сурвалж: allpravda.info