С.Баярт Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд цол хүртээлээ
2026-07-02 22:001min

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баярт Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд цол олгож, Алтан гэрэгэг гардуулжээ. Тэрбээр гадаад бодлого, дипломат албаны хөгжилд хувь нэмэр оруулсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баярт Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд цол хүртээжээ. Түүнд Алтан гэрэгэг гардуулан өгсөн байна.
С.Баяр нь 2001-2005 онд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байв. Мөн төр, засгийн өндөр албан тушаал хаших хугацаандаа Монгол Улсын гадаад бодлого, дипломат албаны хөгжил, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Түүнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
