Жуужаагийн Эрдэнэбулган Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдов
2026-06-29 10:001min

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар Жуужаагийн Эрдэнэбулганыг нийт гишүүний 100 хувийн саналаар сонголоо. Тэрээр 2021 оноос Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болж, Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу цэцийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нууц санал хураалтаар нийт гишүүний олонхын саналаар даргыг сонгодог. Энэ удаад Жуужаагийн Эрдэнэбулганыг нийт гишүүний 100 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн даргаар сонголоо. Жуужаагийн Эрдэнэбулган нь Монгол Улсын Дээд шүүхийн санал болгосноор 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.
