“Улаанбаатар Амазонс” баг 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд түрүүлэв
2026-06-27 12:001min

"Улаанбаатар Амазонс" баг 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлж, алтан медаль хүртлээ. Тэд хэсгийн шатнаас эхлэн өндөр амжилт үзүүлсэн байна.
Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн тэмцээнд “Улаанбаатар Амазонс” баг алтан медаль хүртлээ.
Тэмцээний үеэр “Улаанбаатар Амазонс” баг хэсгийн шатанд Сингапур болон Тайландын багуудыг ялж, шөвгийн наймд Францын U25 багийг илүүрхэн гарсан байна.
Хагас шигшээд БНХАУ-ын багийг 21:15-аар, шигшээд Германы багийг 19:16-гаар хожиж, аваргын цомыг хүртжээ.
“Амазонс” баг энэ улиралд Шанхайд IV байр эзэлж, Австрийн Венад болсон тэмцээнд Испанийн багтай шигшээд тунаж ялагдсан туршлагатай юм.
