Ш.Энхийн-Од NBA драфтын хоёрдугаар тойрогт сонгогдоогүй ч Орландо Мэжиктэй зуны лигт тоглоно
2026-06-26 15:001min

Монгол тамирчин Ш.Энхийн-Од NBA драфтын хоёрдугаар тойрогт сонгогдоогүй ч Орландо Мэжик багтай NBA-2026 зуны лигт тоглохоор болжээ.
NBA-ийн драфтын хоёрдугаар тойрог өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Монгол тамирчин Ш.Энхийн-Од драфтад нэрээ өгсөн анхны тамирчин болсон ч, сонголтод багтаагүй байна. Драфтын өмнөх бэлтгэлд урьсан таван багийн нэг болох Орландо Мэжик клубтай тэрбээр NBA-2026 зуны лигт тоглохоор тохиролцсон байна.
