Хотон нуурын 36 метрийн гүнээс живсэн автомашиныг татан гаргалаа

2026-06-26 13:001min
20260626-130046-file.jpeg
Баян-Өлгий аймгийн Хотон нуурын гүнээс 2018 онд живсэн “Уаз фургон” автомашиныг татан гаргаж, жолоочид нь хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ болон холбогдох байгууллагууд мэдээлэв.

Баян-Өлгий аймгийн Хотон нуурын 36 метрийн гүнээс 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг эргээс 180-200 метрийн зайнаас татан гаргаж, жолоочид нь хүлээлгэн өглөө.

Татан гаргах ажиллагааг ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ганболдоор ахлуулсан ОБЕГ, Үндэсний аврах бригад, 115 дугаар анги, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, Хил хамгаалах байгууллагын нийт 20 гаруй алба хаагч оролцон гүйцэтгэсэн байна.

Алба хаагчид 22-36 метрийн гүнд 16 удаагийн шумбалт хийж, живсэн автомашинд ган татлага (тросс) холбож, усны гүнд тандан судлах зориулалттай алсын удирдлагат “Про-5” усны дроноор судалгаа явуулжээ.

Хотон нуур нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт байрладаг бөгөөд Хурган, Хар-Ус, Дөргөн, Айраг, Хяргас нуур болон Ховд голын эх үүсвэр болдог цэнэг уст нуурын нэг юм.

Монгол Улсын дархан аварга А.Сүхбатын санаачилгаар Хотон нуурын экосистемийг хамгаалах, ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах ажлыг дэмжиж хамтран ажиллаж байна.