Хүрээ цам-даншиг наадам 6 дугаар сарын 27-28-нд Хүй долоон худагт болно

2026-06-24 19:001min
20260624-190025-file.jpeg
Хүрээ цам-даншиг наадам 6 дугаар сарын 27, 28-нд Хүй долоон худагт зохион байгуулагдах бөгөөд 256 бөх барилдаж, түрүү бөх 30 сая төгрөгийн шагнал авна.

Хүрээ цам-даншиг наадам энэ жилийн 6 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана. Наадамд улс, аймаг, сумын алдар цолтой нийт 256 бөх барилдах юм.

Даншиг наадмын түрүү бөх 30 сая төгрөг, үзүүр бөх 20 сая төгрөгийн бай шагнал хүртэнэ. Мөн их шөвгийн бөхчүүд тус бүр 14 сая төгрөг, дунд шөвгийн бөхчүүд тус бүр 4 сая төгрөгийн шагнал авна.

Наадамд Тува, Буриад, Өвөрмонгол зэрэг нутгаас зочин бөхчүүд оролцохоор ирэхээр төлөвлөгдсөн байна.