“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны цахим бүртгэл өнөөдөр дуусна

“Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны долдугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 05-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар цахим хэлбэрээр явуулж байгаа юм. Өнөөдөр (2019.08.04) 13:00 цагийн байдлаар нийт 33,029 иргэн амжилттай бүртгүүлж хүсэлтээ илгээсэн байна.
Цахим бүртгэл 08 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр шилжих шөнийн 00:00 цагт хаагдана. Тиймээс өнөөдөр ажлын цагаар буюу 08:00 – 17:00 цаг хүртэл бүртгүүлэх явцад алдаа гарсан и-мэйл хаяг болон регистрийн дугаар бүртгэлтэй байгаа иргэд иргэний цахим үнэмлэхтэйгээ “Нийслэлийн Орон сууцны корпораци”-ийн төв оффист хандан сэргээлгэн авах боломжтой.
Хаяг: Төв шуудангийн баруун хойно Экспресс тауэр 207 тоот