Хөвсгөл аймаг мал, амьтан нэвтрүүлэхийг хориглов
2026-06-22 11:001min

Хөвсгөл аймаг малын гоц халдварт шүлхий өвчний улмаас бусад аймгаас мал, амьтан нэвтрүүлэх хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хориглолоо. Хил залгаа сумдад хяналтын цэг байгуулж, хөдөлгөөнд хяналт тавина.
Зарим аймгийн зарим сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсны улмаас холбогдох аймгууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Онцгой комисс бусад аймгаас мал, амьтан нэвтрүүлэх, шилжүүлэн тээвэрлэх хөдөлгөөнийг 2024 оны зургаадугаар сарын 19-нөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хориглохоор шийдвэрлэлээ.
Мөн Булган, Архангай, Завхан аймагтай хил залгаа Тариалан, Жаргалант, Цэцэрлэг, Рашаант сумдын нутаг дэвсгэрт хяналтын цэг байгуулж, мал, амьтны шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгахаар болсон байна.
