Баянзүрх дүүргийн 4-р хорооны 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцлав
2026-06-21 16:001min

Баянзүрх дүүргийн 4-р хороо, Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг ашиглаагүй тул цуцалж, нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн болгохоор шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн 4-р хороо, Жуковын хөшөөний хойд талд байрлах 6000 ам метр талбайн газрын зөвшөөрлийг цуцалжээ. Тус газрыг нийтийн эзэмшлийн талбай болон цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах төлөвлөгөөтэй байна.
Энэ газрыг “Ньютур сафарис” ХХК, “Мэргэ ван” ХХК, “Хүрээ-Инвест” болон “Алханатрейд” ХХК-д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 42 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон юм. Гэвч эдгээр компаниуд газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй тул хуульд заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргасан байна.
