Д.Батлут: Засгийн газрыг огцруулахын оронд тулгамдсан асуудалд анхаарах хэрэгтэй

2026-06-09 19:551min
20260609-195545-file.jpeg
УИХ дахь АН-ын бүлгээс Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцох шаардлага тавьсан ч сайд Засгийн газрыг огцруулахын оронд тулгамдсан олон асуудалд анхаарах ёстой гэж үзэж байна.

УИХ дахь АН-ын бүлгээс Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцож огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Н.Учралд хүргүүлсэн байна. Гэвч Ерөнхий сайд уг шаардлагад хариу өгөөгүй тул бүлгийн дарга О.Цогтгэрэл Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулах талаар мэдэгдсэн юм.

Энэ асуудлаар Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэвлэлд байр сууриа илэрхийлжээ. Тэрээр Засгийн газрыг огцруулахын оронд Монгол Улсын тулгамдсан олон асуудалд анхаарах хэрэгтэйг онцолсон байна.

Тэрбээр Засаг төрийн тогтвортой байдал чухал бөгөөд улс төрийн зорилгоор хүний амийг ашиглах нь зохисгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн Батлан хамгаалах салбарын алба хаагчдын буруутай үйл ажиллагаа тогтоогдвол хэн ч хариуцлага хүлээх ёстойг онцолсон байна. Тэрээр уг асуудлыг ямар эрх ашгийн үүднээс улстөржүүлж байгааг гайхаж байгаагаа илэрхийлжээ.