Ахмад дайчин Т.Норовын гавьяаг алдаршууллаа

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Хутаг-Өндөр сумын иргэдтэй уулзах үеэр эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө амь биеэ үл хайрлан зүтгэж явсан ахмад дайчин Т.Норовын гавьяа зүтгэлийг алдаршуулж, түүний үр удамд архивын баримт болон төрийн шагналыг албан ёсоор гардууллаа.
1945 оны чөлөөлөх дайн нь Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн түүхэн үйл явдал юм. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат ахмад дайчин Тэгшийн Норов энэ үйлсэд хувь нэмрээ оруулсан бөгөөд түүнийг төрийн тэргүүн дурсаж, үр хойчид нь илгээлт хүргүүлсэн байна.
Түүхэн архивын баримт болон “Бид ялав” медаль нь түүний гэр бүлийнхэн, үр хүүхдүүдийн хувьд үе дамжин бахархаж явах эрхэм дурсгал болж үлдэж байна.
