Азийн нүүрсний үнэ сүүлийн 22 сарын дээд түвшинд хүрэв

2026-06-09 10:551min
20260609-105546-file.jpeg
Индонезийн шинэ экспортын журам нийлүүлэлтийг удаашруулж, Азийн нүүрсний жишиг үнэ тонн нь 148.75 ам.долларт хүрч сүүлийн 22 сарын дээд үзүүлэлтэд хүрлээ.

Азийн нүүрсний жишиг үнэ сүүлийн 22 сарын дээд түвшинд хүрлээ. Энэ өсөлт нь Индонезийн нүүрсний экспортод шинэ журам хэрэгжиж, нийлүүлэлтийг удаашруулж байгаатай холбоотой юм. “Newcastle” нүүрсний фьючерс үнэ тонн нь 148.75 ам.долларт хүрсэн нь 2024 оны наймдугаар сараас хойш хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Индонез улс өнгөрсөн сард нүүрс болон бусад гол түүхий эдийн тээвэрлэлтэд хяналт тавих шийдвэр гаргасан бөгөөд шинэ журам энэ сараас хэрэгжиж эхэлсэн нь нийлүүлэлтийн саатал үүсгэж байна.

Мөн Зүүн Хойд Азийн бүс нутагт агаарын температур нэмэгдэж, БНХАУ зэрэг гол хэрэглэгч орнуудад агааржуулагчийн хэрэглээ өсөхөөр байгаа нь нүүрсний эрэлтийг ирэх саруудад нэмэгдүүлэх төлөвтэй байна.