Л.Дашдэмбэрэл МАН-ын Нарийн бичгийн даргаар томилогдлоо

2026-06-04 13:011min
20260604-130112-file.jpeg
МАН-ын Удирдах зөвлөл Л.Дашдэмбэрэлийг намын Нарийн бичгийн даргаар томилж, Хотын дарга болсон Б.Пүрэвдагвын оронд ажиллуулах шийдвэр гаргалаа.

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Н.Учралын Ажлын албаны дарга Л.Дашдэмбэрэлийг намын Нарийн бичгийн даргаар томиллоо. Тэрээр Хотын дарга болсон Б.Пүрэвдагвын оронд энэ албан тушаалыг хүлээн авсан байна.

Л.Дашдэмбэрэл нь МАН-д 15 жилийн өмнө элссэн бөгөөд 2019 онд Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Мөн тэрбээр Н.Учралыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын, Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байх үед Ахлах зөвлөхөөр, УИХ-ын дарга байхад Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд Ерөнхий сайд болох үед нь Ажлын албаны даргаар ажиллаж байжээ.