САТ-1 хэв шинжийн шүлхий өвчин Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдэв

2026-06-03 22:011min
20260603-220128-file.jpeg
Монгол Улсад шинээр бүртгэгдсэн САТ-1 хэв шинжийн шүлхий өвчин Баян-Өлгий, Ховд аймгийн гурван суманд тархаж, 779 мал өвчилжээ. Малын хөдөлгөөнийг хязгаарлаж, устгал хийж байна.

Монгол Улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй, вакцин нь нэвтрээгүй САТ-1 хэв шинжийн шүлхий өвчин Баян-Өлгий, Ховд аймгийн гурван суманд бүртгэгдэж, нийт 779 мал өвчилжээ. Өвчилсөн малыг шууд устгах заалттай бөгөөд одоогоор 77.2 хувийг нь устгалд оруулсан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Увс, Говь-Алтай аймагт халдвар гарсан аймаг руу чиглэсэн малын хөдөлгөөнийг хязгаарлаж, хяналтын пост ажиллуулж эхэлсэн байна.