А.Цагаадай Хөнгөн Атлетикийн Азийн АШТ-ээс Хүрэл Медаль Хүртлээ
2026-05-30 20:001min

Хонконгт болсон 20 хүртэлх насны хөнгөн атлетикийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин А.Цагаадай гүйлтийн 5,000 метрийн төрөлд хүрэл медаль авлаа.
Хонконг хотод зохион байгуулагдаж буй 22 дахь удаагийн 20 хүртэлх насны хөнгөн атлетикийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гүйлтийн 5,000 метрийн төрөлд Алдар спорт хороо, Тэмүүжин өрлөг сургуулийн тамирчин А.Цагаадай хүрэл медаль хүртлээ.
Монгол Улсаас уг тэмцээнд нийт таван тамирчин оролцож байгаа юм.
Алдар спорт хорооны хөнгөн атлетикийн багш дасгалжуулагч дэд хурандаа Х.Уянга болон МУБИС-ийн Биеийн тамир спортын сургуулийн Спортын мэргэжлийн онол, арга зүйн тэнхимийн эрхлэгч Б.Нармандах нар Монголын багийг удирдан оролцож байна.
