Дэлхийн бөхийн холбоо ОХУ-ын тамирчдын хоригийг цуцаллаа
2026-05-16 13:001min

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо ОХУ-ын тамирчдын олон улсын тэмцээнд оролцох хоригийг цуцалж, туг далбаа, сүлд дуутай оролцохыг зөвшөөрөв.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ОХУ-ын тамирчдын олон улсын тэмцээнд оролцох хоригийг цуцалснаа албан ёсоор мэдэгдлээ. Одоо ОХУ-ын тамирчид “RUS” гэсэн бичигтэйгээр оролцох бөгөөд туг далбаа, сүлд дуутайгаа тэмцээнд оролцох боломжтой болсон байна. Мөн тэмцээнд түрүүлсэн тамирчдын хувьд төрийн дууллаа эгшиглүүлэхийг бүрэн зөвшөөрсөн байна.
Тус холбооноос зохион байгуулах чөлөөт болон сонгомол бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд Бахрейн улсын Манама хотод болох юм.
