2026 оны Элсэлтийн шалгалтын бүртгэл тавдугаар сарын 15-ны 18:00 цагт хаагдана
2026-05-14 14:011min

2026 оны Элсэлтийн шалгалтын цахим бүртгэл тавдугаар сарын 15-ны 18:00 цагт хаагдах тул шалгуулагчид хугацаанаас өмнө бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай юм.
2026 оны Элсэлтийн шалгалтын бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байна.
Бүртгэлийн хугацаа Улаанбаатар хотын цагаар 2024 оны тавдугаар сарын 15-ны 18:00 цагт дуусна. Бүртгүүлж амжаагүй болон шалгалт өгөх хичээлээ сонгон, төлбөр төлж баталгаажуулаагүй шалгуулагчид хугацаанаас өмнө бүртгэлээ баталгаажуулахыг Боловсролын Үнэлгээний Төвөөс зөвлөж байна.
Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ нэмэх боломжтой бөгөөд хугацаа сунгах болон нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг анхаарна уу.
