2026 оны дөрөвдүгээр сард орон сууцны үнэ өссөн үзүүлэлттэй байна

Үндэсний статистикийн хорооноос 2026 оны дөрөвдүгээр сарын орон сууцны үнийн мэдээллийг танилцууллаа. Дөрөвдүгээр сард орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар өссөн бөгөөд нийт индекс 1.43 болжээ.
Орон сууцны насжилтаар ангилбал, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар өссөн байна. Харин хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар нэмэгдсэн байна.
Хуучин орон сууцны нэг ам метр талбайн үнэ 4.407 сая төгрөг, дундаж үнэ 5.001 сая төгрөгт хүрсэн байна. Дүүргүүдээр авч үзвэл, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр үнэтэй бөгөөд нэг ам метр талбайн үнэ дунджаар 5.89 сая төгрөг байна. Чингэлтэй дүүрэгт 5.64 сая, Хан-Уул дүүрэгт 5.47 сая төгрөгийн үнэтэй байна. Баянзүрх дүүрэгт 4.64 сая, Баянгол дүүрэгт 4.31 сая, Сонгинохайрхан дүүрэгт 3.27 сая төгрөгийн дундаж үнэтэй байгаа бөгөөд нийт дундаж үнэ 5 сая төгрөг байна.
Шинэ орон сууцны нэг ам метр талбайн үнэ 4.265 сая төгрөг, дундаж үнэ 4.793 сая төгрөгт хүрсэн байна. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны үнэ хамгийн өндөр буюу дунджаар 5.75 сая төгрөг байна. Хан-Уул дүүрэгт 4.74 сая, Баянзүрх дүүрэгт 4.60 сая, Баянгол дүүрэгт 4.46 сая төгрөгийн үнэтэй байна. Чингэлтэй дүүрэгт 4.15 сая, Сонгинохайрхан дүүрэгт 3.38 сая төгрөгийн дундаж үнэтэй бөгөөд шинэ орон сууцны дундаж үнэ 4.79 сая төгрөг байна.
