Хүүхдийн фитнессийн тэмцээн гурав дахь жилдээ болж байна

Монгол туургатны Хүүхдийн бага наадам өнөөдөр анх удаа Сүхбаатарын талбайд болж байна. Уг наадмыг Монголын бодибилдингийн үндэсний нэгдсэн холбооноос зохион явуулж буй аж. Наадамд Монголоос гадна Буриад, Халимаг, ӨМӨЗО, Тувагаас ирсэн нийтдээ 260 гаруй хүүхэд фитнесс, ардын язгуур урлаг, мисс-мистер гэсэн гурван төрлөөр өрсөлдөх юм.

Хүүхдийн фитнессийн тэмцээн гурав дахь жилдээ болж байгаа бөгөөд Монгол туургатан оролцсон урлаг, спорт, гоо зүйг хамтатган хийж буй анхны тэмцээн гэдгээрээ онцлог болж байна. Энэ талаар Монголын бодибилдингийн үндэсний нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Г.Очир мэдээлэхдээ “Монгол Улс бодибилдинг, фитнессийн төрлөөр Ази болон дэлхийд дээгүүр байр эзэлдэг. Тиймээс монголчуудаа алдаршуулан, нэгдмэл байдлаа харуулж, өв соёл, уламжлалаа бусдад таниулах, ялангуяа ирээдүй болсон хүүхдүүддээ урлаг, спортоор дамжуулан эрүүл амьдрах дадлыг хэвшүүлэх зорилгоор Монгол туургатны Хүүхдийн бага наадмыг зохион байгуулж байна” гэв.

Уг наадам жил бүр зохион байгуулагдах бөгөөд ирэх жил илүү өргөн далайцтай хийх төлөвлөгөөтэй байгаа талаар зохион байгуулагчид нь ярилаа.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн