Л.Анхзаяа Их дуулгын тэмцээнд хоёр дахь хүрэл медалиа хүртлээ

2026-05-10 10:001min
20260510-100017-file.jpeg
Казахстаны Астана хотод болсон Их дуулга тэмцээний -73 кг жинд Л.Анхзаяа өрсөлдөгчөө үндсэн цагт ялж хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр хоёр дахь удаагаа хүрэл медаль хүртэж байна.

Казахстан улсын Астана хотод энэ оны тав дахь Их дуулга тэмцээн болж байна. Үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо, Дархан-Уул аймгийн тамирчин Л.Анхзаяа -73 кг жинд өрсөлдөж, үндсэн цагт өрсөлдөгчөө ялснаар хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр Их дуулгын тэмцээнд хоёр удаа хүрэл медаль хүртсэн амжилтаа бататгалаа.