FIFA Дарханд стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай барина
2026-05-08 07:011min

FIFA 770 мянган ам.долларын хөрөнгө оруулалтаар Дарханд стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай байгуулахаар болжээ. Төслийн гэрээнд Дархан-Уул аймгийн Засаг дарга болон МХБХ-ны ерөнхийлөгч гарын үсэг зурсан байна.
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) Дархан хотод хөлбөмбөгийн талбай байгуулахаар шийдвэрлэж, энэ төсөлд нийт 770 мянган ам.доллар зарцуулахаар боллоо. Талбайг FIFA-ын тогтоосон стандартаар барих юм.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Анандбазар нар өнөөдөр уг гэрээнд гарын үсэг зурсан байна.
