Бээжингийн усан санд орсон хүмүүс эмнэлэгт хүргэгдэв

2019-08-03 13:551min0
beejin

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын баруун өмнөд хэсэгт оршдог Фаншань дүүргийн усан санд хлор алдагдсан байж магадгүйн улмаас 38 хүн эмнэлэгт хүргэгджээ.

Дээрх хэрэг баасан гарагт орон нутгийн цагаар 19:00 цагт туршилтын журмаар ашиглаж байсан “Жуйлай” усан санд болсон аж. Уг усан санд орсон хүмүүст дотор нь муухайрах, толгой эргэх шинж тэмдэг илэрсэн учир эмнэлэгт яаралтай хүргэсэн байна.

“China Daily” сонинд мэдээлснээр, дүүргийн удирдлагууд ослын нөхцөл байдлыг тодруулах ажлын хэсгийг хэдийнэ илгээжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй