2025-2026 оны хичээлийн жилд сурагчдын зуны амралт 6 сарын 15-наас эхэлнэ

2026-05-03 12:001min
20260503-120018-file.jpeg
2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны амралт 6 дугаар сарын 15-наас эхлэхээр батлагдсан байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын III улирлын хичээл үргэлжилж байна. Боловсролын сайдын баталсан 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцээр III улирлын хичээл есөн долоо хоног үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна.

Энэ хичээлийн жилд 1-5-р ангийн сурагчид 34 долоо хоног, 6-9-р ангийн сурагчид 35 долоо хоног, харин 10-12-р ангийн сурагчид 36 долоо хоног хичээллэх юм.

Бүх ангийн сурагчдын зуны амралт 6 дугаар сарын 15-наас эхлэхээр тогтсон бөгөөд төгсөх ангийн сурагчид элсэлтийн шалгалтаа өгөх юм.