Э.Цэндбаатар WBC холбооны мөнгөн бүсийн эзэн боллоо
2026-05-02 17:001min

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны мөнгөн бүсийн төлөө тулалдаж, 10 үеийн тулаанд ялалт байгуулан мөнгөн бүсийн эзэн боллоо.
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Pro Box TV төслийн хүрээнд WBC холбооны мөнгөн бүсийн төлөө АНУ-ын Мэрилэнд мужид Барбадосын боксчин Кобиа Бредитэй тулалдлаа.
Тулаан 10 үе үргэлжилж, шүүгчдийн саналаар Э.Цэндбаатар өрсөлдөгчөө буулган авч мөнгөн бүсийн эзэн болсон байна.
Энэ ялалтаар Э.Цэндбаатар мэргэжлийн боксод 15 удаа тулалдаж, бүгдэд нь ялалт байгуулжээ.
