Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар томилохыг дэмжив

2026-05-02 15:001min
20260502-150018-file.jpeg
НИТХ-ын ээлжит бус XI хуралдаанаар Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар томилох асуудлыг 94.44 хувийн саналаар дэмжлээ. Өмнөх дарга А.Баяр огцруулсан хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) ээлжит бус XI хурал өчигдөр болж, хурлын үеэр НИТХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэв. Хуралд 45 төлөөлөгчөөс 36 нь оролцож, тэдний 94.44 хувийн саналаар Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар томилохыг дэмжсэн байна. Өмнөх ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг эзгүйд нь огцруулсан бөгөөд тэрхүү хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаагаа илэрхийлэн, А.Баяр хэвлэлийн хурал хийсэн юм.