НӨАТ-ын 2026 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол өнөөдөр болно

2026-04-22 10:001min
20260422-100024-file.jpeg
НӨАТ-ын 2026 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлыг и-баримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр шууд дамжуулна. Иргэд гуравдугаар сарын цахим төлбөрийн баримтаа дөрөвдүгээр сарын 21-ний 12:59 цаг хүртэл бүртгүүлнэ.

НӨАТ-ын урамшууллын 2026 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлыг өнөөдөр 13:00 цагт и-баримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. Иргэд 2026 оны гуравдугаар сарын 1-нээс 31-ний өдрийг хүртэл хийсэн цахим төлбөрийн баримтаа дөрөвдүгээр сарын 21-ны өдрийн 12:59 цаг хүртэл бүртгүүлж, сугалаанд оролцох боломжтой.