Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар Төмөр Зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ өдөр төмөр замтай ажил, амьдралаа холбосон ажилтан албан хаагчид, ахмад буурлууд төр засгийн байгууллагуудаар хөдөлмөр алдараа үнэлүүлэн, одон тэмдгээр энгэрээ мялааж, баяр дээр баяр нэмсэн үйл явдлууд тохиож байна.
Тэдгээр хүмүүсийн нэг болох Улаанбаатар Төмөр замын “Вогон Депо”-д 40 гаруй жил үйлчлэгчээр ажиллаж, өдгөө гавьяаныхаа амралтанд суугаа Дорж овогтой Зина гуайн Нийслэл хотын бүтээн байгуулах, хөгжүүлэх үйл хэрэгт өнө удаан жил хүчин зүтгэснийг нь өндөрөөр үнэлж өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шагнал болох Улаанбаатар хотын 3ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагнагдсныг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан гардуулан өглөө.
Улаанбаатар хотын “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагнуулсан Д.Зина нь 1960 оноос 2000 оныг хүртэл УБТЗ-ын Вогон депод үйлчлэгчээр тасралтгүй 40 жил ажилласан бөгөөд тэтгэвэрт гарсны дараа ч амар хялбарыг харж зүгээр суулгүй нийслэлийн үйлчилгээний байгууллагуудад ажиллаж, хотынхоо хөгжил цэцэглэлт, цэвэр цэмцгэр байх үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулж яваа хөдөлмөрч ахмадуудын нэг юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс