Зар сурталчилгааны “Авито” порталын хийсэн судалгаагаар оросуудын 75 хувь нь машин эзэмшиж байна. Хүйсээр нь ангилж үзвэл эрчүүдийн 80 хувь, эмэгтэйчүүдийн 61 хувь нь машинтай байгаа аж.
“Авито” портал судалгаагаа 2019 оны зургадугаар сарын эхнээс долдугаар сарын сарын эхэн хүртэл 2000 хүнийг хамруулан хийжээ.
Мөн судалгаанд оролцогчдын 22 хувь нь ойрын үед машинтай болох зорилготой хэмээн хариулжээ. Харин 16 хувь нь хүсэл байвч санхүүгийн байдал автомашин худалдан авах боломж олгохгүй байна гэжээ.
Машинтай хүмүүсийн бараг тал буюу 49 хувь нь суудлын жижиг тэрэгтэй, 24 хувь нь том оврын жийп, 20 хувь нь дунд гарын жийп ангиллын машинтай байна. Таван хүний нэг нь Оросын дотоодын үйлдвэрийн машин унадаг байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ