Улс төр

Ерөнхийлөгч Монгол эмэгтэйг сансрын нисгэгчээр “NASA”-д сургах хүсэлтээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнөөдөр АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газарт зочлох үеэр тус газрын дарга Ж.Брайданстан бараалхлаа.

viber_image_2019-08-02_09-46-04 Ерөнхийлөгч Монгол эмэгтэйг сансрын нисгэгчээр “NASA”-д сургах хүсэлтээ илэрхийллээ

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаа Союз хөлгөөр сансарт ниссэн түүхэн үйл явдлыг дурсан ярьж, монгол эмэгтэйг сансрын нисэгчээр “NASA”-д сургах, хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм. Мөн одон орон, геофизикийн чиглэлээр “NASA”-тай хамтран ажиллах өргөн боломжтой тул “NASA”-гийн дарга Ж.Брайданстаныг Монгол Улсад хүрэлцэн ирэхийг урив.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close