Монголын эмэгтэй 3×3 шигшээ баг “FIBA Asia Cup 2026” тэмцээний хэсгийг тэргүүллээ

2026-04-05 10:301min
20260405-103015-file.jpeg
Монгол Улсын эмэгтэй 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг "FIBA 3x3 Asia Cup 2026" тэмцээний "B" хэсгийг 2 хожилтойгоор тэргүүлж, хасагдах шатанд шалгарлаа.

Монгол Улсын эмэгтэй 3×3 сагсан бөмбөгийн шигшээ баг “FIBA 3×3 Asia Cup 2026” тэмцээний “B” хэсгийг тэргүүлж, хасагдах шатанд шалгарлаа.

Тэмцээний эхний тоглолтод Монголын баг Малайзын шигшээ багийг 20-6 харьцаагаар ялсан бол хэсгийн сүүлийн тоглолтод Шинэ Зеландын багийг 12-10 харьцаагаар буулган авлаа.

Эдгээр амжилтаар эмэгтэй шигшээ баг хэсгийн шатнаас 2 хожилтойгоор тэргүүлж, хасагдах шатанд шалгарсан байна.