Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын сайд нарын бүрэлдэхүүн

2026-04-04 10:001min
20260404-100018-file.jpeg
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын сайд нарын бүрэлдэхүүнийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэн тодруулжээ. Тус бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-д танилцуулах юм.

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын сайд нарын бүрэлдэхүүнийг МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хэлэлцэн тодрууллаа. Тус бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байна.

Засгийн газрын бүрэлдэхүүнд дараах сайд нар багтжээ:
1. Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд – Ж.Энхбаяр
2. Шадар сайд – Т.Доржханд
3. Шадар сайд – Н.Номтойбаяр
4. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга – Б.Энхбаяр
5. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд – Г.Дамдинням
6. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд – Ц.Сандаг-Очир
7. Батлан хамгаалахын сайд – Д.Батлут
8. Гадаад харилцааны сайд – Б.Батцэцэг
9. Сангийн сайд – З.Мэндсайхан
10. Хууль зүй, дотоод хэргийн сайд – С.Амарсайхан
11. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – Т.Аубакир
12. Эрчим хүчний сайд – Б.Найдалаа
13. Боловсролын сайд – Л.Энх-Амгалан
14. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд – Ж.Алдаржавхлан
15. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд – Э.Бат-Амгалан
16. Зам тээврийн сайд – Б.Дэлгэрсайхан
17. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – Ц.Идэрбат
18. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд – Ч.Номин
19. Эрүүл мэндийн сайд – Э.Батшугар.